Friday, April 20, 2012

CLINICALLY TESTED+

 Клиникийн мэргэжилтнүүд туршин баталгаажуулсан.


Zwitsal бүтээгдэхүүнүүддээ нэмэлт баталгаа гарган тогтмол эмнэлэгийн хяналтын мэргэжилтнүүдээр шалгуулдаг. 
Zwitsal нярайн бүтээгдэхүүнүүд эрүүл ахуй аюулгүйн талын бүх судалгаа шинжилгээг "Хэрэглээний тухайн нөхцөл байдалд тохирох эсэх" категорийн дор хийгдэж "ACADEMIC HOSPITAL" Эмнэлэгийн эрдэм шинжилгээний эмч мэргэжилтнүүдээс "Good Clinical Practice norms " буюу эмнэлэгийн туршилтын хэм хэмжээг сайн хангасан гэсэн өндөр үнэлэмжийг авч Нярай хүүхдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой сайн бүтээгдэхүүн бол Zwitsal юм гэдэг нэр хүндийг Европ даяар баталсан. 

Dermotologically tested- Арьсны мэргэжилтнүүдээр шалгагдсан.
Арьсны анагаахын мэргэжилтнүүд болон хараат бус "Independent Dermotologist Institute" мэргэжлийн институтээр шалгагдаж сайшаагдсан бүтээгдэхүүн.

Thursday, April 19, 2012

HYPOALLERGENIC+

HYPOALLERGENIC + Харшил үл үүсгэгч бүтээгдэхүүн.


Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл бие махбодид нэвтрэхэд  байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа процесс юм. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшил астма өвчтэй байдаг. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болоод байна. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна. Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг бүх зүйл харшил үүсгэх боломжтой.

Өнөөг хvртэл  харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс  харшилтай тэмцэхдээ наад зах нь хүүхдийг нялх балчираас нь хэрэглэж буй бүтээгдэхүүнд анхаарал тавьж, тэр дундаа арьсанд харшил үл үүсгэгч баталгаат бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм.

Манай бүтээгдэхүүнүүд дөнгөж төрсөн нярайн хэт мэдрэмтгий эмзэг арьсанд харшлах сөрөг нөлөөгүй, нэмэлт үнэр болон өнгөний хольцгүй, найрлаганд агуулагдах PH буюу арьсны хүчил шүлтийн хэмжээ хүний арьсны 4.7 PH-ын тогтолцоотой тэнцүү. Үүнээс гадна 100% SOAP FREE, савангийн найрлагад ордог SEBUM агуулаагүй. Бүтээгдэхүүн нь өөрөө арьсны усны хэмжээг тэнцвэржүүлэн барих үйлчилгээтэй.