Хүүхдээ хэрхэн амраах вэ?
Ихэнхи эхчүүдийн хувьд хүүхдээ унтуулж амраах нь
нэг хэсэгтээ хүнд бэрхшээлтэй байдаг төдийгүй эх хүн өөрөө ч тун бага нойроо авч бүрэн унтаж амарч
чаддаггүй. Эхний хэдэн сардаа нярай шөнөдөө сэрж уйлах нь их элбэг тохиолддог учир,
эх хүн хил дээр алба хашиж байгаа цэргээс ч бага унтаж амардаг болохыг
судлаачид олж тогтоожээ. Тэгвэл энэ удаа бид шинэхэн эцэг эхчүүддээ хүүхдээ
хэрхэн унтуулж амраах талаар зөвөлгөө хүргэж байна. Мэдээж хүүхдийг хүчээр
унтуулж болохгүй нь ойлгомжтой, үүнд тодорхой хэмжээний тэвчээр, хугацаа орно.
1.
Хүүхдэд
амрах тухтай орчин бэлдэх
Өрөөний
дулааны хэм болон чийгшэлийг тохируулах нь тийм ч амар зүйл биш. Хүүхдийнхээ
өрөөнд зориулалтын дулаан хэмжигч тавьбал сайн, ингэснээр өрөөний хэмийг байнга
хянах боломжтой. Мөн хүүхдийн шилэн хүзүүн дээр гараараа мэдэрч өгөх ба нярайн
хүзүү хэсэг бага зэрэг хүйтэн байвал өрөөний хэмийг нэмэх хэрэгтэй. Зарим
хүүхэд нам гүм орчинд унтдаг бол ихэнхи нь бага зэргийн чимээтэй орчинд сайн
амардаг байна. Бага зэргийн чимээ нь нярайн тархинд дохио өгөх ба үүгээр тэд
эцэг эхээсээ холдоогүй гэсэн мэдрэмж дохиог хүлээн авч байдаг. Энэ тохиолдолд
хүүхдийн өрөөний аль нэг буланд дуу
багатай жижиг сэнс байрлуулж болох ба энэ нь мөн агаарын солилцоог явуулж
байдаг давуу талтай. Хүүхдийн өрөөний гэрэл хэт хурц байж болохгүй, энэ нь хүүхдийн нүдэнд муу нөлөөтэй.
2.
Хүүхдийг
эрт унтуулж хэвших
Мэдээж эх
хүнд хийх зүйл маш их байдаг, ихэнхи хүмүүс анзаардаггүй болохоос, гэрийн ажил,
хүүхдээ хуурайлах, хоол бэлдэх, аяга таваг угаах гээд ар араасаа ундран эцэс
төгсгөлгүй мэт хийх ажил маш их. Хэрвээ та хүүхдээ тогтмол цагт эрт унтуулж
хэвшүүлбэл илүү амар байх болно. Та хүүхдээ эрт унтуулж хэвшүүлэхэд хэзээ ч оройтохгүй.
Үүний тулд хүүхдээ унтуулахын өмнө тогтмол хийдэг хэд хэдэн зүйлтэй болох нь
чухал. Жишээ нь: зөөлөн бүүвэйн дуу, үлгэр унших /нэг үлгэрийг олон давтаж болно/,
бага хэмжээгээр хооллох, бүүвэйлэх гэх мэт. Гэхдээ эдгээр зүйлсийг хамтдаа
хийхдээ бяцхан үрээ унтуулахдаа гол нь биш нойрыг нь хүргэх явдал чухал гэгдийг
санаарай. Тодорхой хугацаанд унтахынхаа өмнө хийдэг зүйлсээ хэвшүүлснээр
тэдгээр зүйлийг хийхэд аяндаа үр тань унтах цаг болсныг зөнгөөрөө мэдэрнэ.
3.
Хүүхдийнхээ
орны дээр зориулалтын зөөлөн тоглоом өлгөж болно, би хувьдаа хуванцар, хурц
өнгө будагтай тоглоомноос зайлсхийхийг зөвлөх байна. Учир нь хүүхэд аливаа
зүйлд хүрсэний дараа үргэлж амандаа ойртуулж анхны мэдэрхүйгээ авдаг, хуванцар
тоглоомны будаг үнэр нь сайн зүйл биш. Мөн хөлөн талд нь бага зэрэг өндөрт
дулаан өнгийн бүдэгхэн жижиг гэрэл тавьж болно.
4.
Хэрвээ
таны хүү гураваас бага сартай бол 2-оос 3 цаг унтсаны дараа сэрж болзошгүй. Энэ
үед нь хуурайлах ба бага зэрэг хөхүүлж дахин унтуулна. Хэрвээ таны хүүхэд 3
сараас илүү гарсан бол 5-аас 6 цаг амарч магадгүй. Хэрвээ шөнө хүүхэд тань
сэрвэл тэр дор нь хуурайлах гэж яарсаны хэрэггүй, хэдэн хором хүлээгээд дараа
нь живхийг нь сольж болно. Ингэснээр хүүхдийн шөнө сэрэх давтамж нь багсдаг.
Хүүхдийн живх хэт дүүрээгүй тохиолдолд тэр бүр солих шаардлагагүй. Энэ нь таны
хүйхдийг шөнө сэрэлгүйгээр бүтэн унтаж нойрсоход тус болно.
No comments:
Post a Comment